Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа
СҮМБЭР БОРОО-1 ЭКСПЕДИЦИЙН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН УЦУОШТ-ИЙН ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛЖ, ХУР ТУНАДАС НЭМЭГДҮҮЛЭХ СҮМБЭР БОРОО-1 ЭКСПЕДИЦИЙН
2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
2018.10.16
“СҮМБЭР БОРОО-1” экспедиц нь цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 96-р тогтоолоор баталсан “Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны хөтөлбөр”, ЦУОШГазрын даргын 2018 оны А/44 тоот тушаалыг үндэслэн цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулав.
Тайлангийн хугацаанд хур тунадас нэмэгдүүлэх боломжит нөхцөл 5 сард 2 удаа, 6-р сард 2 удаа, 7-р сард 2 удаа бүрдсэнээс хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг 5 сард 2 удаа, 6-р сард 2 удаа, 7-р сард 2 удаа нийт 42 гр урвалжаар үүлэнд нөлөөлж, аюулгүй ажиллагааны болон нисэхийн аюулгүй ажиллагааны зөрчилгүй ажиллав.
Экспедицид 2017 оны пуужингийн үлдэгдэл 5 байснаас ЦУОШГазраас хангалтаар 50 пуужин нэмж 2018 онд үүнээс 14 пуужин зарцуулж, үлдэгдэл 41 пуужинг журмын дагуу хадгалж байна.
Экспедицийн бүрэлдэхүүнд Төвийн дарга Э.Энх-Од, ЦАЗНэкспедиц, хөдөлмөр хамгааллын инженер М.Баярсайхан, Синоптик инженер Б.Пүрэвсүрэн, жолоочоор С.Ганхүү нар ажилласан.
д№ |
Овог нэр |
Албан тушаал |
Экспедицид гүйцэтгэх үүрэг |
11 |
Э.Энх-Од |
Экспедицийн дарга |
Агаарийн хөлгийн хянагч |
22 |
М.Баярсайхан |
Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажилтан |
Зэвсэг, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах, Пуужингийн хөөрөлт, тэсрэлтийг хянан тоологч |
33 |
Б.Пүрэвсүрэн |
Синоптик инженер |
Үүлний тандалт, Галын хянагч |
44 |
С.Ганхүү |
Техникч жолооч |
Техникч жолооч Тэсрээгүй пуужингийн унсан газрын хянагч |
2018 оны 04 дүгээр сарын 04-ны 32/18 ИНЕГазар болон ЦУОШГазрын хамтарсан агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлыг хангах гэрээ, журам, ЦУОШГ-ын даргын 2018 оны А/44 тушаалаар баталсан ЦАЗНөлөөлөх ажлын аюулгүй ажиллагааны заавар журам, зэргийг сахин биелүүлж зөрчилгүй ажиллав.
ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ТАЛААР
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулахдаа 08, 20 цагийн газар өндрийн болон 02, 05, 08, 11, 14, 17 цагийн орчны бодит зургууд, Японы болон Рейдингийн төвийн даралтын орны байрлал, чийг, температурын ирээдүйн зургууд, ММ-5 болон WRF загварын хур тунадасны бодолтууд, KMA-ийн чийг даралтын орны прогноз зургууд болон KMA-ийн хиймэл дагуулын үүлний бодит зураг болон мэдээллүүдэд анализ хийж үүлний массад хэрхэн нөлөөлөх хэлэлцүүлгийг экспедицийн дарга, синоптик инженер, экспедицийн бүрэлдэхүүний дунд явуулж үүлний бүтэц, шилжилтийн байдлаас шалтгаалан гарах чиглэл, үүлний массыг угтах нутаг дэвсгэрийг товлон ажиллалаа.
Сүмбэр бороо-1 экспедиц 2018 онд 6 удаа цаг агаарт зориудаар нөлөөлсөн. Үүнд:
- 5-р сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Оорцог толгой
- 5-р сарын 17-ны өдөр Дундговь амйгийн Цагаандэлгэр сумын Улигт ухаа толгой
- 6-р сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Нүдэнгийн Бор толгой
- 6-р сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хонгорын овоо
- 7-р сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Мөнхийн бор толгой
- 7-р сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Магзын овоо нутгийн чиглэлд тус тус гарч цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагааг зохион явуулав.
Ажиллагааг явуулж байх хугацаанд байгаа орон нутгийн удирдлага, малчид иргэдтэй уулзан үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч үйл ажиллагааныхаа үр дүнгийн талаар танилцуулж байлаа.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР
АЖИЛЛАГАА 1
Удирдлага зохион байгуулалт:
5-р сарын 13-ны өдрийн цаг агаарын процесст дүн шинжилгээ хийснийг үндэслэн Говьсүмбэр аймгийн УЦУОШГазрын дарга Э.Энх-Од цаг агаарын үзэгдэлд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулах шийдвэр гарган хур тунадас дэмжих үйл ажиллагааг аймгийн нутаг дэвсгэрт хөрсний чийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан тул Сүмбэр бороо-1 экспедициийн бие бүрэлдэхүүн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын “ Оорцог толгой” гэдэг газар 05 сарын 14 –ний өдрийн 02 цагийн үед байрлалаа эзэлсэн. “Сүмбэр бороо-1” экспедиц давхраат бөөн /Sc/ үүлэнд хэвтээ өнцөгийн 345 градус, босоо өнцөгийн 45 градусаар, 3 пуужин харваж цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулав.
Хүснэгт-1. ИНЕГ-аас зөвшөөрөл авсан байдал: 2018.05.14-нд “Сүмбэр бороо-1”
Байрлал |
Зөвшөөрөл өгсөн |
Хаалгасан цаг минут |
|||
Уртраг |
Өргөрөг |
Хүний нэр |
Цаг минут |
Хугацаа минут |
|
108012/ |
46029/ |
Ууганбаяр |
0433 |
25 |
0458 |
Хүснэгт-2. Харвалт хийсэн байдал:
№ |
Ажлын нутаг дэвсгэр |
Солбицол |
Харвалт хийсэн хэвтээ өнцөг |
Харвасан пуужин |
|||
Уртраг |
Өргөрөг |
Өндөр |
Тоо |
Тэсрээгүй |
|||
1 |
Дундговь аймаг Цагаандэлгэр сум |
108012/ |
46029/ |
1316 |
345 |
3 |
- |
БҮГД |
|
3 |
- |
Гэмтэлтэй пуужин гараагүй болно.
Үр дүн: Баянтал сум, Сүмбэр сумын зүүн хойд хэсгээр /Өгөөмөр, Шар хад, Өл, Малх/ орчмоор бага зэргийн бороо орлоо.
АЖИЛЛАГАА 2
Удирдлага зохион байгуулалт:
Манай аймгийн баруун талаас зүүн рүү шилжих үүлний массад нөлөөлөх хэлэлцүүлгийг 2018 оны 5-р сарын 16-нд экспедицийн дарга удирдан синоптик инженерийн мэдээллийг хэлэлцэн, 17-ны үүрээр “Сүмбэр бороо-1” экспедиц нь экспедицийн дарга, синоптик инженер, ХХАА-ны инженер бүрэлдэхүүнтэй Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын чиглэлд гарахаар шийдвэрлэв.
Тухайн үеийн цаг агаарын аэросиноптикийн нөхцөл байдал:
2018 оны 05-р сарын 15-ны 08 цагийн газрын зурган дээр Дундад сибирь орчимд байрлах төвдөө 1000 гПа-ын төвтэй бага даралтын орны хотсын нөлөөнд, 500 гпа-ийн зурган дээр Дундад сибирийн баруун хойд талд төвдөө 516 гПа-ын бага даралтын орны хотсын нөлөөгөөр баруунаас зүүн тийш шилжих үүлний масс байна. “Сүмбэр бороо-1” экспедиц 40 км зам туулж, давхраат бөөн /Sc/ үүлэнд хэвтээ өнцөгийн 225 градус, босоо өнцөгийн 45 градусаар, 2 пуужин харваж цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулав.
Хүснэгт-3. ИНЕГ-аас зөвшөөрөл авсан байдал: 2018.05.17-нд “Сүмбэр бороо-1”
Байрлал |
Зөвшөөрөл өгсөн |
Хаалгасан цаг минут |
|||
Уртраг |
Өргөрөг |
Хүний нэр |
Цаг минут |
Хугацаа минут |
|
108013/42,5// |
46013/45,3// |
Мөнхбаяр |
0418 |
10 |
0428 |
Хүснэгт-4. Харвалт хийсэн байдал:
№ |
Ажлын нутаг дэвсгэр |
Солбицол |
Харвалт хийсэн хэвтээ өнцөг |
Харвасан пуужин |
|||
Уртраг |
Өргөрөг |
Өндөр |
Тоо |
Тэсрээгүй |
|||
1 |
Дундговь аймаг Цагаандэлгэр сум |
108013/42,5// |
46013/45,3// |
1249 |
225 |
2 |
- |
БҮГД |
|
2 |
- |
Гэмтэлтэй пуужин гараагүй болно.
Үр дүн: Говьсүмбэр аймгийн нийт нутгийг хамран Сүмбэр суманд 3.2мм, Баянтал суманд 4.5мм, Шивээговь суманд 1.6 мм тунадас орлоо.
АЖИЛЛАГАА 3
Удирдлага зохион байгуулалт:
Манай аймгийн баруун хойд талаас зүүн өмнө шилжих үүлний массад нөлөөлөх хэлэлцүүлгийг 2018 оны 6-р сарын 10-ны өдөр 14 цагт экспедицийн дарга удирдан синоптик инженерийн мэдээллийг хэлэлцэн, “Сүмбэр бороо-1” экспедиц нь экспедицийн дарга, синоптик инженер, ХХАА-ны инженер, жолооч, хөндлөнгийн 1 ажиглагчийн бүрэлдэхүүнтэй Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Нүдэнгийн бор толгой гэдэг газарт гарахаар шийдвэрлэв. “Сүмбэр бороо-1” экспедици 34 км зам туулж, борооны бөөн /Cb/, хөгжингүй бөөн /Cu cong/ үүлэнд хэвтээ өнцөгийн 140 градус, босоо өнцөгийн 45 градусаар, 2 пуужин харваж цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулав.
Хүснэгт-5. ИНЕГ-аас зөвшөөрөл авсан байдал: 2017.06.11-нд “Сүмбэр бороо-1”
Байрлал |
Зөвшөөрөл өгсөн |
Хаалгасан цаг минут |
|||
Уртраг |
Өргөрөг |
Хүний нэр |
Цаг минут |
Хугацаа минут |
|
108015/25,2// |
46033/35.9// |
Чинтулга |
1235 |
35 |
1310 |
Хүснэгт-6. Харвалт хийсэн байдал:
№ |
Ажлын нутаг дэвсгэр |
Солбицол |
Харвалт хийсэн хэвтээ өнцөг |
Харвасан пуужин |
|||
Уртраг |
Өргөрөг |
Өндөр |
Тоо |
Тэсрээгүй |
|||
1 |
Говьсүмбэр аймаг Баянтал сум |
108015/25,2// |
46033/35.9// |
1276 |
140 |
2 |
- |
БҮГД |
|
2 |
- |
Гэмтэлтэй пуужин гараагүй болно.
Үр дүн: Баянтал суманд 0,9 мм, Сүмбэр суманд 0,0 мм бороо орлоо. Шивээговь суманд бороо ороогүй.
АЖИЛЛАГАА 4
Удирдлага зохион байгуулалт:
Манай аймгийн зүүн хойд талаас баруун өмнө шилжих үүлний массад нөлөөлөх хэлэлцүүлгийг 2017 оны 6-р сарын 16-ны өдөр баруун хойноос зүүн өмнө зүгрүү шилжин ирж буй үүлний массад нөлөөлөх хэлэлцүүлгийг экспедицийн дарга удирдан мэдээллийг хэлэлцэн Сүмбэр бороо-1 экспедиц аймгийн төвөөс баруун хойд зүгт Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг руу гарахаар шийдвэрлэв.
Тухайн үеийн цаг агаарын аэросиноптикийн нөхцөл байдал:
17-ны 08 цагийн газрын зурган дээр Байгаль нуурын баруун дээр 1015, 1005 гПа-ын төвтэй их даралтын орны нөлөөнд, 500 гпа-ийн зурган дээр Хянганы нурууны орчимд төвдөө 552 гПа-ын бага даралтын орны хотсын нөлөөгөөр тус аймгийн нутгаар зүүн хойноос баруун урагшаа сунаж тогтсон үүлний массыг тосон гарлаа. “Сүмбэр бороо-1” экспедиц 42 км зам туулж, давхраат бөөн /Sc/, борооны давхраат /Ns/ үүлэнд хэвтээ өнцөгийн 315 градус, босоо өнцөгийн 45 градусаар, 3 пуужин харваж цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулав.
Хүснэгт-7. ИНЕГ-аас зөвшөөрөл авсан байдал: 2018.06.17-нд “Сүмбэр бороо-1”
Байрлал |
Зөвшөөрөл өгсөн |
Хаалгасан цаг минут |
|||
Уртраг |
Өргөрөг |
Хүний нэр |
Цаг минут |
Хугацаа минут |
|
108009/09,1// |
46036/24.7// |
Чинтулга |
1530 |
12 |
1542 |
Хүснэгт-8. Харвалт хийсэн байдал:
№ |
Ажлын нутаг дэвсгэр |
Солбицол |
Харвалт хийсэн хэвтээ өнцөг |
Харвасан пуужин |
|||
Уртраг |
Өргөрөг |
Өндөр |
Тоо |
Тэсрээгүй |
|||
1 |
Говьсүмбэр аймаг Баянтал сум |
108009/09,1// |
46036/24.7// |
1293 |
315 |
3 |
- |
БҮГД |
|
3 |
- |
Гэмтэлтэй пуужин гараагүй болно.
Үр дүн: Баянтал суманд 7,8 мм, Сүмбэр суманд 4,2 мм, Шивээговь суманд 0,9 мм бороо орсон.
АЖИЛЛАГАА 5
Удирдлага зохион байгуулалт:
2018 оны 7-р сарын 05-ны хуралдаж баруун өмнөөс зүүн хойд зүгрүү шилжин ирж буй үүлний массад нөлөөлөх хэлэлцүүлгийг экспедицийн дарга удирдан синоптик инженерийн мэдээллийг хэлэлцэн Сүмбэр бороо-1 экспедиц аймгийн төвөөс баруун урд зүгт аймгийн Сүмбэр сумын 4-р багийн нутаг руу гарахаар шийдвэрлэв.
Тухайн үеийн цаг агаарын аэросиноптикийн нөхцөл байдал:
500 гпа-ийн зурган дээр Хойд мөсөн далай 532 гпа бага даралтын орны баруун хойноос зүүн урагш сунаж тогтсон хотсын нөлөөнд үүлний масс орж ирж байна. “Сүмбэр бороо-1” экспедиц 21 км зам туулж, борооны бөөн /Cb/ үүлэнд хэвтээ өнцөгийн 75 градус, босоо өнцөгийн 45 градусаар, 2 пуужин харваж цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулав.
Хүснэгт-9. ИНЕГ-аас зөвшөөрөл авсан байдал: 2018.07.05-нд “Сүмбэр бороо-1”
Байрлал |
Зөвшөөрөл өгсөн |
Хаалгасан цаг минут |
|||
Уртраг |
Өргөрөг |
Хүний нэр |
Цаг минут |
Хугацаа минут |
|
108009/09,1// |
46036/24.8// |
Ууганбаяр |
2100 |
10 |
2111 |
Хүснэгт-10. Харвалт хийсэн байдал:
№ |
Ажлын нутаг дэвсгэр |
Солбицол |
Харвалт хийсэн хэвтээ өнцөг |
Харвасан пуужин |
|||
Уртраг |
Өргөрөг |
Өндөр |
Тоо |
Тэсрээгүй |
|||
1 |
Говьсүмбэр аймаг Сүмбэр сум |
108009/09,1// |
46036/24.8// |
1186 |
75 |
2 |
- |
БҮГД |
|
2 |
- |
Гэмтэлтэй пуужин гараагүй болно.
Үр дүн: Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал сумыг хамран Сүмбэр суманд 0.4мм, Шивээговь суманд 0.0 мм тунадас орлоо.
АЖИЛЛАГАА 6
Удирдлага зохион байгуулалт:
7 дугаар сар 06-ны цаг агаарын процесст дүн шинжилгээ хийснийг үндэслэн Говьсүмбэр аймгийн УЦУОШГазрын дарга Э.Энх-Од цаг агаарын үзэгдэлд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулах шийдвэр гарган хур тунадас дэмжих үйл ажиллагааг аймгийн нутаг дэвсгэрт хөрсний чийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан тул Сүмбэр бороо-1 экспедициийн бие бүрэлдэхүүн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын “Магзын овоо” гэдэг газар 07 сарын 06 –ны өдөр 18 цаг 10 минутанд харвалт хийсэн.
Тухайн үеийн цаг агаарын аэросиноптикийн нөхцөл байдал:
500 гпа-ийн зурган дээр Хойд мөсөн далай 532 гпа бага даралтын орны баруун хойноос зүүн урагш сунаж тогтсон хотсын нөлөөнд үүлний масс орж ирж байна. “Сүмбэр бороо-1” экспедиц 28 км зам туулж, халзан борооны бөөн /Cb calb, arc/, давхраат бөөн /Sc/ үүлэнд хэвтээ өнцөгийн 125 градус, босоо өнцөгийн 45 градусаар, 2 пуужин харваж цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулав.
Хүснэгт-11. ИНЕГ-аас зөвшөөрөл авсан байдал: 2018.07.06-нд “Сүмбэр бороо-1”
Байрлал |
Зөвшөөрөл өгсөн |
Хаалгасан цаг минут |
|||
Уртраг |
Өргөрөг |
Хүний нэр |
Цаг минут |
Хугацаа минут |
|
108015/19,3// |
46018/07.3// |
Энхбаатар |
1800 |
20 |
1830 |
Хүснэгт-12. Харвалт хийсэн байдал:
№ |
Ажлын нутаг дэвсгэр |
Солбицол |
Харвалт хийсэн хэвтээ өнцөг |
Харвасан пуужин |
|||
Уртраг |
Өргөрөг |
Өндөр |
Тоо |
Тэсрээгүй |
|||
1 |
Дундговь аймаг Цагаандэлгэр сум |
108015/19,3// |
46018/07.3// |
1257 |
125 |
2 |
- |
БҮГД |
|
2 |
- |
Гэмтэлтэй пуужин гараагүй болно.
Үр дүн: Говьсүмбэр аймгийн нийт нутгийг хамран Сүмбэр суманд 1.3мм, Баянтал суманд 0.0мм, Шивээговь суманд 0.5 мм тунадас орлоо.
Пуужингийн чиглүүлэгч хоолой, JFJ -1А пуужин, харвалт удирдах пульт, багаж төхөөөрөмж, тэдгээрийн хадгалалт, хамгаалалт зэрэг цаг ямагт хяналт тавин хэзээ, хэдийд ч, ажиллахад бэлэн байна.