Урьдчилсан мэдээ > Улирлын төлөв

Улирлын төлөв

Шинэчлэгдсэн: 2024-12-20 09:22:50

Нэг. ТАНЫ АНХААРАЛД

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Цаг агаар, Орчны, Тоон загварчлал, Судалгааны Хэлтэс (ЦАОТЗСХ)-ээс 2024 оны 7–9 дүгээр саруудын урьдчилсан төлөвийг тооцоолон танд хүргэж байна.

Урьдчилсан төлөвийг Цаг агаар (tsag-agaar.gov.mn) цахим хуудсанд сар бүрийн 28-нд шинэчлэн гаргадаг тул хэрэглэгч та бүхэн тухай бүрд нь шинэчилсэн мэдээг ашиглаж байна уу.

Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)-аас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.

Улирлын төлөвийн талаар лавлах шаардлагатай бол УЦУОСМХ-ийн 11–326606 утсаар холбогдох болон тус хүрээлэнгийн ЦАОТЗСХ-ээс тодруулах боломжтой.

Хоёр. ТОЙМ

2.1 7–9 дүгээр саруудын уур амьсгал

Сарын дундаж агаарын температур VII сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8...14°С, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар 20...26°С, бусад нутгаар 14...20°С дулаан байдаг. VIII дугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8...12°C, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар 20...26°C, бусад нутгаар 12...20°C дулаан байдаг бол харин бол IX сард Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 2...8°С, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь баруун болон зүүн, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 12...18°С, бусад нутгаар 8...12°С дулаан байдаг.

Хур тунадасны хувьд VII сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 70–100 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм бороо ордог байна. VIII сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–100 мм, Алтайн өвөр говиор 0–20 мм, бусад нутгаар 20–60 мм бороо ордог. Харин бол IX сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25–40мм, Алтайн өвөр говиор 0–5 мм, бусад нутгаар 5–25 мм хур тунадас ордог байна.

Гурав. 2024 ОНЫ 7 – 9 ДҮГЭЭР САРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

3.1 2024 оны 7 – 9 дүгээр сарын цаг агаарын мэдээ 

Зургадугаар сард. Сарын дундаж агаарын температур 14…20 градус дулаан байдаг ба энэ сард ОЖ-Дунджийн орчим байна.