Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа
Сүмбэр бороо-1 7 дугаар сарын 20-ны байдлаар
Говьсүмбэр аймгийн УЦУОШГазрын 2017 оны 07 дугаар сарын
II 10 хоногийн Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны товч тайлан
2017.07.20. Чойр хот
2017 оны 07 дугаар сарын20-ыг хүртлэх байдлаар Сүмбэр бороо-1 экспедиц 3 удаагийн гаралтаар 4 удаа цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж 9ш пуужин /27 гр урвалж/ үүлэнд хүргэсэн.
2017 оны 07 дугаар сарын 05-06 ны хооронд Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2 удаа явуулж ажилласан. Эхний ажиллагаа 07 дугаар сарын 05-ны шөнө Говьсүмбэр аймгийн төвөөс баруун өмнө зүгт 29 км-т Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг Хавиргийн ухаа гэдэг газар 2155 цагт λ-108018'118" , φ-46005'481" координат-д 2 ширхэг пуужин, 07 дугаар сарын 06 нд Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулж Говьсүмбэр аймгийн төвөөс өмнө зүгт 44 км-т Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг Эрдэнэтолгой гэдэг газар 0115 цагт λ-108036'768" , φ-46005'034" координат-д 2 ширхэг пуужин харваж үйл ажиллагаа явуулсаны үр дүнд Говьсүмбэр аймгийн нийт нутагт 15,1 мм тунадас орж, орох хур тунадасыг нэмэгдүүлсэн. Гэмтэлтэй пуужин байхгүй. Ажиллагаанд Экспедицийн дарга Э.Энх-Од, ХАБЭА болон ЦАЗНАХ инженер М.Баярсайхан, Жолооч С.Ганхүү нар ажиллав.
2017 оны 07 дугаар сарын 18 нд Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулж Говьсүмбэр аймгийн төвөөс зүүн хойд зүгт 20 км-т Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг Гашуун гэдэг газар 0550 цагт λ-108027'714" , φ-46031'972" координат-д Цамхагийн нислэгийн удирдагч Батнасангаас 10 минут зөвшөөрөл авч 2 ширхэг пуужин хөөргөсөн. Ажиллагаа хэвийн ажилласан. Экспедицийн бүрэлдхүүнд Экспедицийн дарга Э.Энх-Од, ХАБЭА болон ЦАЗНАХ инженер М.Баярсайхан, ХАА-н инженер Ш.Мөнгөнцэцэг, Жолооч С.Ганхүү нар ажиллав.
2017 оны 07 дугаар сарын 19 нд Говьсүмбэр аймгийн төвөөс баруун өмнө зүгт 16 км-т Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг Мөнх гэдэг газар 2100 цагт λ-108024'252" , φ-46015'269" координат-д Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулж Цамхагийн нислэгийн удирдагч Сарантуяагаас 20 минут зөвшөөрөл авч 3 ширхэг пуужин хөөргөсөн. Ажиллагаа хэвийн ажилласан. Экспедицийн бүрэлдхүүнд Экспедицийн дарга Э.Энх-Од, ХАБЭА болон ЦАЗНАХ инженер М.Баярсайхан, Жолооч С.Ганхүү нар ажиллав. Хөндлөнгийн ажиглагчаар "Мобиком" Говьсүмбэр салбарын эрхлэгч Энхтуул, иргэн Цэрэнлхам нар ажиглагчаар ажиллав.
Дүгнэлт: 07 дугаар сарын 20 ны байдлаар Сүмбэр бороо-1 экспедиц 4 удаа Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулсаны үр дүнд тунадас нэмэгдүүлж аймгийн бүх нутаг дэвсгэрийг хамруулан үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.