Мэдээлэл
Мэдээлэл үйлчилгээ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ:
Мэдээлэл хүссэн тухайн байгууллагын албан бичиг, хувь хүний өргөдлийг үндэслэн 1-2 хоногийн дотор мэдээллийг бүх төрлийн хэлбэртэйгээр гаргаж үйлчилнэ.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ:
Цаг уур орчны шинжилгээний бүх төрлийн мэдээллийг ажиглалтын цэг бүрээр /өртөө, харуул/ хүссэн хугацаагаар дундаж, хамгийн их, хамгийн бага, нийлбэрийг гарган авах боломжтой.
ТӨЛБӨРТЭЙГЭЭР ҮЙЛЧЛЭХ: ХУВЬ, ХҮН БАЙГУУЛЛАГАД /АРХИВИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН 2015 ОНЫ 12 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН А/168 ТООТ ТУШААЛД ЗААСАН ТАРИФААР, ХҮСНЭГТ 1/
ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧЛЭХ: ТӨР ЗАСГИЙН УДИРДАХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА, ЦАГДАА, ШҮҮХ, ПРОКУРОР
Хүснэгт 1. Байгаль орчин, ус цаг уурын шинжилгээний горимын мэдээний үйлчилгээний үнийн тариф /төгрөгөөр/
Горимын мэдээний ерөнхий ангилал |
Хэмжих нэгж |
Үнийн тариф /төгрөгөөр/ |
Эх мэдээ /цаг, хоногоор/ | Нэг салбарНэг элемент |
50 |
Арав хоног, сарын дүн, дундаж | Нэг салбарНэг элемент |
200 |
Жилийн дүн, дундаж | Нэг салбарНэг элемент |
2000 |
Ус, цаг агаарын тодорхойлолт,Лавлагаа | Нэг салбарНэг элемент |
10000 |
Нэмэлт боловсруулалт хийх /зураглал, график, диаграмм, бичиглэл/ | Нэг элемент |
2000 |
МЭДЭЭНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН БОДОЛТЫН ЖИШЭЭ
2 өртөөний 1 -3-н жилийн 2 элементийн хоног, сар, жилийн үйлчилгээний үнийн дүнг жишээ байдлаар үзүүллээ. Үүнд:
Хоногийн мэдээний бодолт
Өртөөний нэр: Говьсүмбэр, Чойр
Үйлчилсэн он: 2 жил /2011-2012/
Авах элемент: 2 /Агаарын дундаж температур, Хур тунадас/
Үйлчилгээний үнэ: 2 (өртөө) X 365 X 2 (2 жил) X 2 (2 элемент) X 50 (үнэ,төгрөг) = 146000 төгрөг
Сарын мэдээний бодолт
Өртөөний нэр: Говьсүмбэр, Чойр
Үйлчилсэн он: 2 жил /2009-2010/
Авах элемент: 2 /Агаарын дундаж температур, Хур тунадас/
Үйлчилгээний үнэ: 2 (өртөө) X 12 (12 сар) X 2 (2 жил) X 2 (2 элемент) X 200 (үнэ,төгрөг) = 19200 төгрөг
Жилийн мэдээний бодолт
Өртөөний нэр:Говьсүмбэр, Чойр
Үйлчилсэн он: 3 жил /2010-2012/
Авах элемент: 2 /Агаарын дундаж температур, Хур тунадас/
Үйлчилгээний үнэ: 2 (өртөө) X 3 (3жил) X 2 (2 элемент) X 2000 (үнэ,төгрөг) = 24000 төгрөг