Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

2017 оны "Сүмбэр бороо-1" экспедицийн тайлан

Шинэчлэгдсэн: 2019-10-22 14:29:28

“СҮМБЭР БОРОО-1” экспедиц нь цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 96-р тогтоолоор баталсан “Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны хөтөлбөр”, ЦУОШГазрын даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн  А/56 тоот тушаалыг үндэслэн УЦУОШГазрын даргын 2017 оны тоот тушаал гарган цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулав.

Тайлангийн хугацаанд  хур тунадас нэмэгдүүлэх боломжит  нөхцөл 5 сард 1 удаа, 6-р сард 3 удаа, 7-р сард 4 удаа, 8-р сард 1 удаа бүрдсэнээс хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг 5 сард 1 удаа, 6-р сард 3 удаа, 7-р сард 4 удаа, 8-р сард 1 удаа явуулж нийт 60 гр реагентээр үүлэнд нөлөөлж, аюулгүй ажиллагааны болон нисэхийн аюулгүй ажиллагааны зөрчилгүй  ажиллав.

Экспедицийн бүрэлдэхүүнд Газрын дарга Э.Энх-Од, ЦАЗНэкспедиц, хөдөлмөр хамгааллын инженер М.Баярсайхан, Синоптик инженер Б.Пүрэвсүрэн, жолоочоор С.Ганхүү нар ажилласан.

д№

Овог нэр

Албан тушаал

Экспедицид гүйцэтгэх үүрэг

11

Э.Энх-Од

Экспедицийн дарга

Агаарийн хөлгийн хянагч

22

М.Баярсайхан

Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажилтан

Зэвсэг, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах, Пуужингийн хөөрөлт, тэсрэлтийг хянан тоологч

33

Б.Пүрэвсүрэн

Синоптик инженер

Үүлний тандалт, Галын хянагч

44

С.Ганхүү

Техникч жолооч

Техникч жолооч Тэсрээгүй пуужингийн унсан газрын хянагч

2017 оны 4 дүгээр сарын 4-ний 17/17 тоот ИНЕГазар болон ЦУОШГазрын хамтарсан агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлыг хангах гэрээ, журам, ЦУОШГ-ын даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны А/38 тушаалаар баталсан ЦАЗНөлөөлөх ажлын аюулгүй ажиллагааны заавар журам, зэргийг сахин биелүүлж зөрчилгүй ажиллав. 

Сүмбэр бороо-1 экспедиц 2017 онд 9 удаа цаг агаарт зориудаар нөлөөлсөн. Үүнд:

  • 5-р сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хүрийн Ухаа толгой
  • 6-р сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Бор толгой
  •  6-р сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Цагаан толгой
  • 6-р сарын 30-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Лүнгийн овоо
  • 7-р сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Хавиргийн Ухаа
  • 7-р сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрдэнэ толгой
  • 7-р сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Гашуун
  • 7-р сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Мөнхийн овоо
  • 8-р сарын 03-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Хүрэн өндөр овоо нутгийн чиглэлд тус тус гарч цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагааг зохион явуулав.

Үйл ажиллагааг явуулахдаа босоо өнцөгийн 45 градусаар, 05-р сарын 20-нд хэвтээ өнцөгийн 340 градус өнцөгөөр 3 пуужин, 06-р сарын 20-нд хэвтээ өнцөгийн 290 градусын өнцөгөөр 2 пуужинг, 010 градусын өнцөгөөр 3 пуужин  давхраат бөөн үүлэнд 2 удаа, хөгжингүй бөөн болон борооны бөөн үүлэнд 1 удаа,  06-р сарын 30-нд хэвтээ өнцөгийн 060 градусын өнцөгөөр 2 пуужинг бөөн, борооны бөөн үүлэнд 1 удаа, 07-р сарын 05-нд хэвтээ өнцөгийн 185 градусын өнцөгөөр 2 пуужинг, 07-р сарын 06-нд хэвтээ өнцөгийн 105 градусын өнцөгөөр 2 пуужинг бөөн, борооны бөөн, давхраат үүлэнд 2 удаа, 07-р сарын 18-нд хэвтээ өнцөгийн 225 градусын өнцөгөөр 2 пуужинг бөөн, борооны давхраат бөөн үүлэнд 1 удаа, 07-р сарын 19-нд хэвтээ өнцөгийн 200 градусын өнцөгөөр 3 пуужинг давхраат бөөн үүлэнд 1 удаа, 08-р сарын 03-нд хэвтээ өнцөгийн 285 градусын өнцөгөөр 1 пуужинг хөгжингүй бөөн болон борооны бөөн үүлэнд 1 удаа тус тус харвалт үйлдсэн.

Үйл ажиллагааг явуулсаны үр дүнд нийт Баянтал суманд 32.7 мм, Сүмбэр суманд 34.9 мм, Шивээговь суманд 35.6 мм бороо орсон. 

"Сүмбэр бороо-1"  

   

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
06 сарын 27-ны Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны тайлан 2019-08-20 1970-01-01 22
06 сарын 28-ны Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны тайлан 2019-08-20 1970-01-01 23
2019 оны Сүмбэр-бороо-1 экспедицийн 06 сарын 15-ны үйл ажиллагааны тайлан 2019-06-26 1970-01-01 44
2019 оны Сүмбэр-бороо-1 экспедицийн 06 сарын 17-ны үйл ажиллагааны тайлан 2019-06-26 1970-01-01 43
2019 оны Сүмбэр-бороо-1 экспедицийн 06 сарын 25-ны үйл ажиллагааны тайлан 2019-06-26 1970-01-01 47
2019 оны Сүмбэр-бороо-1 экспедицийн эхны үйл ажиллагаа 2019-04-16 1970-01-01 96
СҮМБЭР БОРОО-1 ЭКСПЕДИЦИЙН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2018-12-04 1970-01-01 171
Сүмбэр бороо-1 экспедицийн 2018 оны хагас жилийн тайлан 2018-06-28 1970-01-01 275
2018 оны 05 сарын 17-ны үйл ажиллагааны тайлан 2018-05-24 1970-01-01 256
2018 оны "Сүмбэр бороо-1" экспедицийн 05 сарын 14-ны үйл ажиллагааны тайлан 2018-05-15 1970-01-01 235
"СҮМБЭР БОРОО-1" экспедицийн 8-р сарын товч тайлан 2017-09-01 1970-01-01 423
Сүмбэр бороо-1 экспедицийн 5-р сарын тайлан 2017-07-20 1970-01-01 429
Сүмбэр бороо-1 экспедицийн 6-р сарын тайлан 2017-07-20 1970-01-01 450
Сүмбэр бороо-1 7 дугаар сарын 20-ны байдлаар 2017-07-20 1970-01-01 466
2017 оны анхны экспедиц гарлаа 2017-06-02 1970-01-01 536