Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 6-р сарын 2-р арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм


ХААЦУ-ын цаг агаарын нөхцөлийн тойм
/2020 оны 06дугаар сарын II 10 хоногийн тойм/
Агаарын температур
Агаарын дундаж температур 14.1-25.5 градус дулаан байв. Хамгийн их температур нь 34.0 градус дулаан, хамгийн бага температур нь 7.4 градус дулаан байсан байна.
Хөрсний температур
Хөрсний гадаргын дундаж температур нь 20.3-32.6 гардус дулаан байв. Хоногийн хамгийн дулаан нь 60.0 градус дулаан, хамгийн бага нь 7.1 градус дулаан байв.
Хур тунадас
Энэ 10 хоногт 3 удаа бороо орж 8.1 мм тунадас унасан.
Салхи шуурга
Энэ сард салхины дундаж их хурд 6-10 м/ сек, зарим үед 13-15 м/сек хүрч шороон шуурга шуурсан.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Бэлчээрийн нийт ургамлын ургалт дунд. Бэлчээрийн ургамлын ажиглалтын төлөөлөх ургамал болох крыловын хялгана, монгол сонгино хашаалсан талбайд шинэ үе шатгүй, хашаалаагүй талбайд крыловын хялгана, монгол сонгино цухуйж жигдрээгүй байна. Ургамлын дундаж өндөр 6 см байна.
Хортон мэрэгчидийн ажиглалтаар: Бэлчээрийн ургамлын хөнөөлт хортон мэрэгчдийн ажиглалтаар авгалдай, бие гүйцсэн царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Мал аж ахуйд зохиогдож байгаа ажил, малын бэлчээрлэлтэнд цаг агаарын байдал хэвийн ажил саатаагүй. Бог, бод малын тарга хүч дунд, худгийн усаар ундаалж байна.