Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 05 дугаар сарын 3-р арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм


ХААЦУ-ын цаг агаарын нөхцөлийн тойм
/2019 оны 05 дугаар сарын III 10 хоногийн тойм/
Агаарын температур
Агаарын дундаж температур 8.0-24.0 градус дулаан байв. Хамгийн их температур нь 32.9 градус дулаан, хамгийн бага температур нь 0.7 градус дулаан байсан байна.
Хөрсний температур
Хөрсний гадаргын дундаж температур нь 14,3-26,4 градус дулаан байв. Хоногийн хамгийн дулаан нь 54,0 градус дулаан, хамгийн бага нь 1,1 градус хүйтэн байв.
Хур тунадас
Энэ 10 хоногт 1 удаа хур тунадас орж 0,0 мм тунадас унасан.
Салхи шуурга
Энэ сард салхины дундаж их хурд секундэд 9-14 м/сек байв.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Бэлчээрийн нийт ургамлын ургалт дунд Бэлчээрийн ургамлын ажиглалтын төлөөлөх ургамал болох хялгана, хөмүүлд хашаалсан ба хашаалаагүй талбайд шинэ үе шат явагдаагүй байна. Чийг бага хуурайшил их, салхи шороон шуурга их байгаагаас ургамлын ургалт зуншлагын байдалд нөлөөлж байна. Ургамлын дундаж өндөр 1 см байна.
Хортон мэрэгчидийн ажиглалтаар: : Бэлчээрийн ургамлын хөнөөлт хортон мэрэгчдийн ажиглалтаар авгалдай, бие гүйцсэн царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Мал аж ахуйд зохиогдож байгаа ажил, малын бэлчээрлэлтэнд цаг агаарын байдал хэвийн ажил саатаагүй. Бог, бод малын тарга хүч дунд, худгийн болон цасны усаар ундаалж байна.