Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 08 дугаар сарын 3-р 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм


ХААЦУ-ын бэлчээрийн ургамлын ургалтын байдлын
цаг агаарын нөхцөлийн тойм
/2018 оны 08 дугаар сарын III 10 хоног/
Агаарын температур
Агаарын дундаж температур 15.7-19.5 градус дулаан үнэмлэхүй хамгийн их температур нь 25.5 градус дулаан, үнэмлэхүй хамгийн бага температур нь 9.5 градус дулаан байсан байна.
Хөрсний гадаргын температур
Хөрсний гадаргын дундаж температур нь 19.5-24.9 градус дулаан хоногийн хамгийн дулаан нь 48.1 градус дулаан, хамгийн бага нь 9.6 градус дулаан байв.
Хур тунадас
Энэ арав хоногт 6 удаа бороо орж 34.2 мм тунадас унасан.
Салхи шуурга
Энэ 10 хоногт салхины дундаж их хурд 3-8 м/сек хүрсэн.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Бэлчээрийн нийт ургамлын ургалт сайн Бэлчээрийн ургамлын ажиглалтын төлөөлөх ургамал болох хялганад үрийн боловсролтийн үе шат явагдаж байна. Хөмүүлд хашаалсан ба хашаалаагүй талбайд үрийн боловсролтын үе шат явагдаж байна. Ургамлын дундаж өндөр 26 см байна.
Хортон мэрэгчидийн ажиглалтаар: Бэлчээрийн ургамлын хөнөөлт хортон мэрэгчдийн ажиглалтаар авгалдай, бие гүйцсэн царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Мал аж ахуйд зохиогдож байгаа ажил, малын бэлчээрлэлтэнд цаг агаарын байдал хэвийн ажил саатаагүй. Бог, бод малын тарга хүч сайн, худгийн болон тогтоол усаар ундаалж байна.