Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 04 дүгээр сарын 3-р 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм


ХААЦУ-ын бэлчээрийн ургамлын ургалтын байдлын
цаг агаарын нөхцөлийн тойм
/2018 оны 04 дүгээр сарын III 10 хоног/
Агаарын температур
Агаарын дундаж температур 4.2-17.3 градус дулаан үнэмлэхүй хамгийн их температур нь 28.0 градус дулаан, үнэмлэхүй хамгийн бага температур нь 2.8 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур
Хөрсний гадаргын дундаж температур нь 4.0-21.0 градус дулаан хоногийн хамгийн дулаан нь 45.6 градус дулаан, хамгийн бага нь 5.3 градус хүйтэн байв.
Хур тунадас
Энэ арав хоногт 2 удаа хур тунадас орж 0.6 мм тунадас унасан
Салхи шуурга
Энэ 10 хоногт салхины дундаж их хурд 5-10 м/сек зарим үед 11-17 м/сек хүрч шороон шуурга шуурсан.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Бэлчээрийн нийт ургамлын ургалт дунд Бэлчээрийн ургамлын ажиглалтын төлөөлөх ургамал болох хялгана, хөмүүлд хашаалсан ба хашаалаагүй талбайд цухуйлтын үе шат явагдаж эхэлсэн ба салхи шороон шуурга их байгаагаас ургамал үзүүрээсээ шарлаж эхлэж байна.
Хортон мэрэгчидийн ажиглалтаар: Бэлчээрийн ургамлын хөнөөлт хортон мэрэгчдийн ажиглалтаар авгалдай, бие гүйцсэн царцаа, нисэгч хөнөөлт хортон шавьж илрээгүй. Мэрэгчдийн ажиглалтаар үлийн цагаан оготоны тархалт Баянтал сумын төв, зүүн хойд хэсгээр, Шивээговь сумын баруун хойд хэсгээр, Сүмбэр сумын төвийн урд хэсгээр, 4,5,6 багийн нутгаар тархалт ихтэй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Мал аж ахуйд зохиогдож байгаа ажил, малын бэлчээрлэлтэнд цаг агаарын байдал хэвийн ажил саатаагүй. Бог, бод малын тарга хүч дунд, худгийн болон цасны усаар ундаалж байна.