Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 9 дүгээр сарын 1-р 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм


ХААЦУ-ын бэлчээрийн ургамлын ургалтын байдалын
цаг агаарын нөхцөлийн тойм
/2017 оны 9 дүгээр сарын I 10 хоног/
Агаарын температур
Агаарын дундаж температур 12.0-17.0 градус дулаан байв. Хамгийн их температур нь 26,0 градус дулаан, хамгийн бага температур нь 2,3 градус дулаан байсан байна.
Хөрсний температур
Хөрсний гадаргын дундаж температур нь 15,0-21,0 градус дулаан байв. Хоногийн хамгийн дулаан нь 48,8 градус дулаан, хамгийн бага нь 0,3 градус дулаан байв.
Хур тунадас
Энэ арав хоногт 4 удаа бороо орж нийт 10,7 мм тунадас унасан.
Салхи шуурга
Энэ 10 хоногт салхины дундаж их хурд 6-12 м/сек салхитай байв.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Бэлчээрийн нийт ургамлын ургалт хэвийн төлөөлөх ургамал болох хөмүүл, хялганад хаталт хагдралтын үе шат явагдаж байна. Зуншлага сайн байна. Ургамлын дундаж өндөр 20 см байна.
Хортон мэрэгчидийн ажиглалтаар: Бэлчээрийн ургамлын хөнөөлт хортон мэрэгчдийн ажиглалтаар авгалдай, бие гүйцсэн царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Мал аж ахуйд зохиогдож байгаа ажил, малын бэлчээрлэлтэнд цаг агаарын байдал тааламжгүй боловч ажил саатаагүй. Бог, бод малын тарга хүч дунд зэрэг, худгийн усаар ундаалж байна.