Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 7 дугаар сарын 2-р 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм


ХААЦУ-ын бэлчээрийн ургамлын ургалтын байдалын
цаг агаарын нөхцөлийн тойм
/2017 оны 7 дугаар сарын II 10 хоног/
Агаарын температур
Агаарын дундаж температур 20.0-28.0 градус дулаан байв. Хамгийн их температур нь 39.3 градус дулаан, хамгийн бага температур нь 15,0 градус дулаан байсан байна.
Хөрсний температур
Хөрсний гадаргын дундаж температур нь 24,0-33.0 градус дулаан байв. Хоногийн хамгийн дулаан нь 61,3 градус дулаан, хамгийн бага нь 12,6 градус дулаан байв.
Хур тунадас
Энэ арав хоногт 3 удаа бороо орж нийт 5,0 мм тунадас унасан.
Салхи шуурга
Энэ 10 хоногт салхины дундаж их хурд 5-10 м/сек салхитай байв.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Бэлчээрийн нийт ургамлын ургалт сайжирч төлөөлөлөх ургамал болох хөмүүл, хялгана цэцэглэлтийн үе шат явагдаж байна. Ургамлын дундаж өндөр 15 см байна.
Хортон мэрэгчидийн ажиглалтаар: Бэлчээрийн ургамлын хөнөөлт хортон мэрэгчдийн ажиглалтаар авгалдай, бие гүйцсэн царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Мал аж ахуйд зохиогдож байгаа ажил, малын бэлчээрлэлтэнд цаг агаарын байдал тааламжгүй боловч ажил саатаагүй. Бог, бод малын тарга хүч дунд зэрэг, худгийн усаар ундаалж байна.