Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 5 дугаар сарын 1-р 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм


ХААЦУ-ын бэлчээрийн ургамлын ургалтын байдалын
цаг агаарын нөхцөлийн тойм
/2017 оны 05 дугаар сарын I 10 хоног/
Агаарын температур
Агаарын дундаж температур 2,0-18.0 градус дулаан байв. Хамгийн дулаан 26,9 градус дулаан, хамгийн хүйтэн нь 7,1 градус хүйтэн байсан байна.
Хөрсний температур
Хөрсний гадаргын дундаж температур нь 5,0-21.0 градус дулаан байв. Хоногийн хамгийн дулаан нь 49,6 градус дулаан, хамгийн бага нь 9,6 градус хүйтэн байв.
Хур тунадас
Энэ арав хоногт хур тунадас ороогүй.
Салхи шуурга
Энэ 10 хоногт салхины дундаж их хурд 7-12 м/сек хамгийн их хурд нь 15 м/сек салхитай байв.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Бэлчээрийн нийт ургамлын ургалт дунд, Бэлчээрийн ургамлын ажиглалтын төлөөлөх ургамал болох хялгана, хөмүүлд хашаалсан ба хашаалаагүй талбайд шинэ үе шат илрээгүй боловч чийг бага хуурайшил их, салхи шороон шуургатай байгаагаас сонгинлог ургамал гэмтэж үзүүрээсээ шарлаж эхлэж байна. Ургамлын дундаж өндөр 7 см байна.
Хортон мэрэгчидийн ажиглалтаар: Бэлчээрийн ургамлын хөнөөлт хортон мэрэгчдийн ажиглалтаар авгалдай, бие гүйцсэн царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Мал аж ахуйд зохиогдож байгаа ажил, малын бэлчээрлэлтэнд цаг агаарын байдал тааламжгүй боловч ажил саатаагүй. Бог, бод малын тарга хүч дунд зэрэг, худгийн усаар ундаалж байна.