"СҮМБЭР БОРОО-1" экспедицийн 8-р сарын товч тайлан

Говьсүмбэр аймгийн УЦУОШГазрын Цаг агаарт зориудаар нөлөөлөх

экспедицийн 8-р сарын үйл ажиллагааны товч тайлан

               

2017.08.31.                                                                                Чойр хот

2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 1 удаа явуулж ажилласан. Ажиллагаа 08 дугаар сарын 03-ны өдөр  Говьсүмбэр аймгийн төвөөс баруун зүгт 20 км-т Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг Хүрэн өндөр овоо гэдэг газар 1310 цагт λ-108017'798" , φ-46013'125" координат-д 1 ширхэг пуужин харваж үйл ажиллагаа явуулсаны үр дүнд орох хур тунадасыг нэмэгдүүлэн Говьсүмбэр аймгийн нийт нутагт 13,1 мм тунадас орсон. Пуужингийн ажиллагаа хэвийн. Цамхагийн нислэгийн удирдагч Баясгалангаас 15 минут зөвшөөрөл авч 1 ширхэг пуужин хөөргөсөн. Ажиллагаа явагдаж дуусах хүртэл хугацаанд ХХАА-г сайтар ханган ажиллав.

Дүгнэлт: 08 дугаар сарын 03 ны ажиллагаанд Сүмбэр бороо-1 экспедиц Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулсаны үр дүнд  тунадас  нэмэгдүүлж аймгийн бүх нутаг дэвсгэрийг хамруулан үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Экспедицийн дарга:                                        Э.Энх-Од

ХАБЭА болон ЦАЗНАХ инженер:                     М.Баярсайхан

Синоптик инженер:                                          Б.Пүрэвсүрэн

Техникч:                                                         Р.Амартүвшин

Жолооч:                                                         С.Ганхүү 

Хөндлөнгийн ажиглагчид:              

ЗСМҮХэлтсийн дарга, ахлах нягтлан бодогч:   Э.Уугандаваа